Монголын баг ААШТ-ийн багийн төрөлд алтан медаль хүртлээ

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаанууд явагдаж, Монгол Улсын шигшээ баг аваргын алтан медалийн эзэн боллоо.

Манай баг Д хэсгийг тэргүүлснээр эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хэсгийн аваргын төлөө Киргизстаны шигшээ багтай учраа тааран 4:2-оор ялалт байгуулсан юм. Үүний дараа Узбекистаны багийг 4:3-ын харьцаатайгаар буулган авч, алтан медалийн төлөө шалгарав.

Шийдвэрлэх барилдаанд Монголын шигшээ баг Казахстаны багийг 4:0-ээр илүүрхэн ялснаар багийн төрөлд Азийн аваргын алтан медаль хүртлээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.