Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2026-04-15
“Novel Melody” тоглолт дөрөвдүгээр сарын 16-нд болно

Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Novel Melody” тоглолт дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болно.

Тэд жил бүрийн энэ өдрөөр эрхэм үзэгчдэдээ зориулан урын сангаа баяжуулж шинэ уран бүтээлийн “Novel Melody” тоглолтоо толилуулдаг уламжлалтай билээ.

2025 оны “Novel Melody” тоглолтыг “Чөлүгэн” квартет, “Ятгын” квинтет хамтран хүргэж байсан бол энэ удаагийн тоглолтоор нумт хөгжмийн өнгө төрх, онцлогийг илүү тодруулахыг зорин Монголын болон дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс гадна залуу үеийн төлөөлөл болсон хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг сонгон хөтөлбөрөө бүрдүүлжээ.

Тэдний ээлжит шинэхэн уран бүтээлүүдийг шимтэн сонсохыг хүсвэл та 2026 оны 04 сарын 16-ны 19 цагт Улсын Филармонийн концертын танхимыг зориорой...

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ