Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
Уржигдар 09 цаг 48 мин
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэлж, нийт 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлогын баримт бичгүүдийг авч хэлэлцэж байгаа юм.

Тодруулбал, импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай, бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний тухай зэрэг Засгийн газрын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэж байна.

Үүнээс гадна “Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай”, “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” зэрэг асуудлыг тус хуралдаанаар авч хэлэлцэж байгаа юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ