Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг хүлээн авч уулзан, хоёр яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын асуудал, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, санхүүжилтийн асуудлыг хөндөн ярилцав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, үр дүнтэй хамтран ажиллахыг чухалчилж байгааг онцлов. Тэрбээр COP17 бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Мөн зарим улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хэрэгжиж буй төслүүдийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг дурдав.
Бусад мэдээ
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлжээ
Мэдээ
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Мэдээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Мэдээ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.