2026 оны дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 4, 5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байна.
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 06-нд Халх голын хөндийгөөр, 07-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 08-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 09-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: Дөрөвдүгээр сарын 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 08, 09, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 06, 07-нд ихэнх нутгаар дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Дөрөвдүгээр сарын 04-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дөрөвдүгээр сарын 04, 05-нд хүйтэн шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, 6-наас дулаарч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.