Цаг агаар
Валютын ханш
Спорт
2 цаг 21 мин
Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны карьер хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой Оюутны улсын аварга шалгаруулах барилдаан зохион байгуулагдана.
2026 оны тавдугаар сарын 1-нд Монгол бөхийн өргөөнд болох энэхүү баридаанд 18-25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний (2.5-аас дээш голч дүнтэй) оюутнууд оролцох боломжтой. 

Нэг сургуулиас нэг жинд 4 хүртэлх бөх оролцох бөгөөд жингийн ангилал нь -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг, үнэмлэхүй байна. Жин тус бүрийн аваргууд үнэмлэхүйд барилдана.

Жич: Шүүгчдийн саналаар 3 бөх нэмэгдэнэ. Мөн уран гараа, дэвээтэй бөх шалгаруулна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ