Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
5 цаг 50 мин
“Р.Чойном-90 жил тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Р.Чойном-90 жил” тусгай үзэсгэлэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.

Монголын Үндэсний музейд дэлгэгдэж буй энэхүү үзэсгэлэнд Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын туурвисан уран бүтээлээс дээжлэн яруу найраг, уран зураг, сийлбэр, гар бичмэл, баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийг цогцоор нь дэлгэн, олон нийтэд толилуулж байна.

Монголын утга зохиол, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэхүү үзэсгэлэнгээр эхэлж, цаашид эрдэм шинжилгээ, соёл урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ.

Тус үзэсгэлэнг УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан хамтран зохион байгуулж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ