2026 оны гуравдугаар сарын 20-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хаврын шар усны үерээс анхааруулах мэдээ: Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрчимтэй дулаарч байгаатай холбогдуулан цас ихтэй байгаа аймаг, сумдын нутгаар, ялангуяа нутгийн хойд хэсгээр шар усны үерийн эрсдэл өндөр байгааг анхаарна уу.
Хур тунадас: Гуравдугаар сарын 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэмийн дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 21-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.