Цаг агаар
Валютын ханш
Спорт
Өчигдөр 11 цаг 14 мин
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дарханд болно

Монголын чөлөөт бөхийн ирээдүй, шинэ үеийн шилдгүүдийг тодруулах U17, U23 насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 3 дугаар сарын 19–22-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдана.

Энэ удаагийн тэмцээн АБТА, БТСТА дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит болж буйгаараа онцлогтой юм. 

U17 насны ангиллын тамирчид 2009-2010 онд төрсөн Монгол Улсын иргэн байна. Харин 2011 онд төрсөн 15 настай тамирчид оролцох тохиолдолд эмчийн дүгнэлт, эцэг эхийн зөвшөөрлийн бичигтэй байх ёстой аж. U17 ангилалд эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөж аваргаа тодруулна.

U23 насны ангиллын тамирчид 2003-2007 онд төрсөн Монгол Улсын иргэн байна. Харин 2008 онд төрсөн 18 настай тамирчид оролцох тохиолдолд мөн эмчийн дүгнэлт, эцэг эхийн зөвшөөрлийг бичигтэй байна. Энэ ангилалд эрэгтэй, эмэгтэй 10 жинд зохион байгуулагдана.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ