Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
1 цаг 52 мин
Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар улс орныхоо батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг офицерууд цэргийн дээд цол хүртлээ.

Энэхүү зарлигаар Хошууч генерал цолыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга Б.Баатар, Бригадын генерал цолыг ЗХЖШ-ын орлогч дарга  Б.Ганбат, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч Б.Мөнх-Ирээдүй, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч Б.Хаш-Эрдэнэ, ҮБХИС-ийн захирал Т.Буянбат нарт тус тус олголоо. 

Цэрэг бүрийнхээ итгэлийг тээж, хувь заяаг чиглүүлэх, улс орныхоо батлан хамгаалах салбарыг стратегийн өндөр түвшинд удирдах давхар хариуцлага хүлээсэн эрхэм генералуудад Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ