Цаг агаар
Валютын ханш
Спорт
17 цаг 48 мин
Зэвсэгт хүчний эгнээнээс гавьяат дасгалжуулагч “төрлөө”

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, Улсын өсөх идэр харцага дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.

Дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй нь Зэвсэгт хүчний эгнээнд 27 жил тасралтгүй алба хаахдаа цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан манай тэргүүний офицеруудын нэг юм. 

Батлан хамгаалах салбарын нэр хүндийг спортын талбарт өндөрт өргөж, "Алдар" спорт хорооны шилдэг тамирчдыг бэлтгэж ирсэн түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг ийнхүү үнэллээ.
 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ