2026 оны гуравдугаар сарын 16-25-ныг хүртэлх
арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Хур тунадас: Гуравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16, 17-нд нутгийн зарим газраар, 18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Гуравдугаар сарын 16, 17-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Гуравдугаар сарын 17-нд хүйтэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.