Байгаль хамгааллын салбарт хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ
Энэхүү санамж бичгийн хүрээнд иргэн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлүүдийг тусгайлан үзэж, байгаль хамгаалал, ногоон шилжилтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт татах ажлуудыг Талууд өөрсдийн чиг үүргийн дагуу хамтран хэрэгжүүлэхийг үндсэн чиглэл болгохоор харилцан тохиролцлоо.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон даргалагч 2 жилийн хугацаанд Монгол Улсад үлдэх өв, амжилтад хувь нэмэр оруулахад тус Лаб-ын зорилго нийцэж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд онцлоод төр, засгийн байгууллагаас бусад хөгжлийн түншлэгч нарын оролцоотой байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.