“Дэлхийн адууны өдөр”-өөр морьтой парад хийнэ
Хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Дэд ажлын хэсгийн дарга Ч.Ундрам ахалж, ЗГХА Соёл урлагийн газрын дарга, дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Батхуяг, Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Дугаррагчаа, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар холбогдох асуудлаар танилцуулгыг хийж, ажлын хэсгийн гишүүд санал солилцлоо.
Хурлаар арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийн төсөл, “Морьтны соёлын хүрээ”, ”Морин парад” арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, гадаадын зочид, төлөөлөгчдийн оролцоог хангах, дэд бүтэц, тохижилт, нийтлэг үйлчилгээ, аюулгүй байдлыг хангах төсвийн төсөл, логоны хувилбарыг танилцуулж цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэв.
Энэхүү арга хэмжээ нь Монголын нүүдэлчин ахуй, уламжлалт ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.
Бусад мэдээ
Мөнх хөх тэнгэрт Монгол Төрийн далбаа мандаж, Мөнх-Алдарын талбайд Монгол Төрийн дуулал эгшиглэлээ
Мэдээ
Өнөөдөр Монгол Улсын Төрийн дуулал орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Мэдээ
Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ
Мэдээ
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.