
“Брайл цонх” төслийн хүрээнд Булган аймгийн хэмжээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Брайл бичгийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад харааны бэрхшээлтэй 12 иргэн, төрийн үйлчилгээний байгууллагын 25 албан хаагч хамрагдлаа.
Энэхүү төслийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Ариун бичээс нийгэмлэг хамтран хэрэгжүүлж, сургалтын нэгдүгээр шатыг эхлүүлээд байна.
Төслийн хүрээнд 50-аас дээш хувийн харааны бэрхшээлтэй иргэд 14 хоногийн сургалтад хамрагдаж, Брайл үсэг унших, бичих анхан шатны мэдлэг, чадварыг эзэмших юм.
“Брайл цонх” төсөл нь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад чиглэж буйгаараа онцлогтой юм.
