Цаг агаар
Валютын ханш
Спорт
9 цаг 0 мин
“Милан–Кортина”- 2026: Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаас 3 тамирчин өрсөлдөнө

“Милан-Кортина-2026” Өвлийн Паралимпын наадам  гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно.

“Милан-Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн гурван тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлүүдэд өрсөлдөх гэж байна.

Пара гүйлтийн цана

Батмөнхийн Ганболд (LW6 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн дараах төрлүүдэд оролцоно:

  • Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
  • 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
  • 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал)

Цэгмидийн Дашдорж (LW8 ангилал)

Түүний хувьд мөн адил

  • Спринт, сонгодог техник (зогсоо ангилал)
  • 10 км, завсарлагатай гараа, сонгодог (зогсоо ангилал)
  • 20 км, завсарлагатай гараа, чөлөөт (зогсоо ангилал) төрлүүдэд хүч сорих юм.

Пара уулын цана

Бямбадоржийн Цэрэнпунцаг (LW6/8-1 ангилал)

Тэрээр эрэгтэйчүүдийн

  • Жайнт слалом (зогсоо ангилал)
  • Слалом (зогсоо ангилал) төрлүүдэд өрсөлдөнө.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ