Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
1 цаг 51 мин
БНСУ-ын Канвон мужид захирагчийн түвшний айлчлал хийж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг талаар санал солилцов

Төв аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Канвон мужид захирагчийн түвшний айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, орон нутгийн засаглалын чиглэлээр албан уулзалтууд хийж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг талаар харилцан санал солилцлоо.

Тухайлбал:

1. БНСУ-ын Кориа их сургууль (Korea University) болон Самюүг их сургуулийн (Sahmyook University) удирдлагуудтай уулзаж Төв аймгаас суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, сурлагын амжилтаас хамааран сургалтын тэтгэлэг олгох, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцлаа.

2. БНСУ-ын Анам эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийх үеэр аймгийн Засаг дарга "Төв аймгаас ирж эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийг эмчилгээний зардалд боломжит хөнгөлөлт үзүүлэх" хүсэлт тавьсныг тухайн эмнэлгийн удирдлагууд судлан дэмжихээ илэрхийлсэн байна.

3. Айлчлалын үеэр Канвон мужийн Хөдөө аж ахуйн сургалт, судалгааны төв болон “Устөрөгчийн энергийн цогцолбор”-той танилцаж, ХАА-н салбарт сүүлийн үеийн технологи, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлж буй талаар туршлага судаллаа.

4. Мөн хоёр талын ИТХ-ын төлөөлөгчид болон захиргааны байгууллагын төлөөллүүдийн уулзалт болж, цаашид бүс нутгийн хөгжлийн бодлогод харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ