
Төв аймгаас Улсын аварга малчин өрх 9, Улсын аварга тариаланч 3, Улсын аварга тариаланч хамт олон 2, Улсын аварга фермер 1, Монголын Үндэсний радиогийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” 8 төрөн гарсан бол Аймгийн хошой аварга малчин-өрх 7, аймгийн аварга малчин-өрх 77, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нэрэмжит залуу аварга малчин өрх 20, аймгийн аварга хадланч 3, аймгийн аварга фермер 5, аймгийн аварга саальчин 3, аймгийн аварга тариаланч хамт олон 3, аймгийн аварга тариаланч 11, аймгийн Алтан төлийн эзэн 8 тус тус төрөн гарч, төр түмнийхээ хүндэтгэлийг хүлээлээ.
“Цагаан сар 2026” үзэсгэлэн худалдаанд 27 сумын 250 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч 215 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ.
“Эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих” асуудал, шийдэл уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, “Хөдөлмөрч манлай ахмад”-уудад хүндэтгэл үзүүллээ.
"Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-г аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгууллаа.
Аймгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Рио тинто компаниас малчдад малын нэмнээ хандивлалаа.