Мөсөн дээгүүр явган явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд болон томоохон голуудын мөсний зузаан өөрчлөлт багатай байгаа бол жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн хэвээр байна.
Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг голын мөсний зузаан Хатгал тосгон орчимд 5 см нимгэрсэн.
Хөвсгөл нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 6 см нэмэгдэж, 95-107 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-10 см ахиу байна.
Сэлэнгэ мөрний дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан хэвээр байна.
Цаашид гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй нимгэрнэ.
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид, аялагчид та бүхнийг мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Бусад мэдээ
Хууль бус ан агнуур буурахгүй байна: 165 зөрчил илрүүлж, 669 амьтан хууль бусаар агнасныг тогтоожээ
Мэдээ
Мазаалай баавгайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ
Мэдээ
“Оюу толгой” ХХК 9.9 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн барьцааг бүрэн төвлөрүүлжээ
Мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.