Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-02-23
Чойбалсан хотоос Халхгол сум руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсээд байна.

Шуурганы улмаас айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ даваа хаагдсан нөхцөл байдалтай байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай авто замын хөдөлгөөнийг өчигдрөөс буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагаас эхлэн түр хугацаагаар хаагаад байсан.

Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, замын хөдөлгөөнийг 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунган хаах шийдвэрийг гаргалаа.

Аймгийн төвөөс тус сум руу зорчсон тээврийн хэрэгслүүд цасанд сууж, хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Одоогоор зам гаргах ажиллагааг холбогдох байгууллагууд зохион байгуулж байгаа  ч цасан шуурга үргэлжилж, гаргасан зам тэр дороо битүүрэх хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.

Иймд иргэд, жолооч та бүхнийг цаг агаарын байдал сайжирч, замын зорчих хэсгийг чөлөөлсний дараа хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутаг руу зорчихгүй байхыг онцгойлон уриалж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ