Цэргийн алба хаагчид өвлийн триатлоны улсын аваргаар шалгарлаа

Монголын триатлоны холбооноос 2026 оны өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 8-ны өдөр Орхон аймгийн цанын баазад зохион байгууллаа. Тэмцээн 13-17 нас, сонирхогч болон элит ангилалд явагдаж, улсын аваргуудaa тодруулсан юм.
Тэмцээний эрэгтэй элит ангилалд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан, эмэгтэй элит ангилалд мөн тус ангийн эмнэлгийн зааварлагч дэд ахлагч М.Должинсүрэн нар тэргүүлж, улсын аварга боллоо. Дэд ахлагч Э.Энхсайхан 2024 оны Европын залуучуудын аварга, 2023 оны Азийн аварга билээ.
Ташрамд онцлоход, өвлийн триатлон нь гүйлт, дугуй, цана эсвэл тэшүүрээр уралдаж барианд ордгоороо онцлогтой бөгөөд сүүлийн үед дэлхий нийтэд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл юм.
Бусад мэдээ
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Мэдээ
“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.