Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-02-11
“Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-тэй боллоо

Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө”-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгууллаа.

Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн дарамт, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд анхааран ажиллаж, орон нутгийн төсвөөс 11.8 сая төгрөгийг шийдвэрлэснээр энэхүү өрөөний үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.

2025 онд Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч 58 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ