Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-02-11
E-Mongolia системийн “Ажлын байр” цэс шинэчлэгдлээ

Zangia.mn , E-Mongolia академи хамтран E-Mongolia апплткэйшин дээр “Ажлын байр”  цэстэй боллоо.

Та Zangia.mn платформ дээрх төрийн болон хувийн хэвшлийн хорин мянга гаруй идэвхтэй ажлын байрны мэдээллийг одоо E-Mongolia веб болон гар утасны аппликейшнээр дамжуулан шууд харах боломж бүрдлээ.

“Ажлын байр” цэсийг ашигласнаар:

-Ажлын байрны мэдээллийг төрөл, байршил, туршлага зэрэг шүүлтүүрээр харах

-Өөрийн мэргэжил, сонирхолд тохирсон ажлыг хялбар сонгох

-Сонгосон ажлын байранд шууд хүсэлт илгээх боломжтой.

Энэ бол төр нэгдсэн, баталгаатай үйлчилгээний орчныг бүрдүүлж, хувийн хэвшил бодит дата, технологийн шийдлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жишээ юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ