Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-02-10
Баян суманд “Боловсролтой Монгол иргэн” өдөрлөг боллоо

Төв аймгийн Баян суманд “Боловсролтой Монгол иргэн” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөг орон нутгийн боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, цаашлаад англи хэлний мэргэжлийн гадаад багштай болох бодит алхмыг эхлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Баян сумын Засаг даргын орлогч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Батсайхан болон Монгол-Филиппиний Боловсрол, Соёлын Төвийн удирдлагууд боловсролын салбарт хамтран ажиллах чиглэлээр санамж бичиг үзэглэлээ. 

Энэхүү арга хэмжээ нь гадаад англи хэлний багшийг орон нутагт ажиллуулах, сурагчдын хэлний чадварыг олон улсын түвшинд хүргэх, багш нарын мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны эхлэл тавигдсанаараа онцлогтой. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ