Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2026-02-09
"SOS" төхөөрөмжийг Сүхбаатар аймгийн 8 өрхөд хүлээлгэн өглөө

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэвшүүлсэн “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” уриан дор Цаг уур, орчны шинжилгээний газар нь цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээллийг малчид, иргэдэд шуурхай хүргэх чиглэлээр төр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Адапт төсөл, ONDO SPACE ХХК-тай хамтран сансрын хиймэл дагуулаар дамжуулан сүлжээгүй бүс нутагт байгаа малчдад цаг агаарын мэдээ мэдээллийг хүргэх, эрсдэл тохиолдсон нөхцөлд тусламж дуудах зориулалт бүхий "SOS" төхөөрөмжийг хөгжүүлэн цаг агаарын эрсдэлд өртөж байсан болон сүлжээгүй бүс нутагт амьдардаг Сүхбаатар аймгийн 8 өрхөд хүлээлгэн өглөө.

Дээрх төхөөрөмж нь өөрийн байгаа сум орон нутгийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг дэлгэцэн дээрээсээ тогтмол харах боломжтой бөгөөд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээг мессежээр дамжуулан хүргэх юм.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ