“Хакүхо кап”-аас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ
Японы нийслэл Токио хотын “Тоёото” аренад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.
16 дахь удаагийн тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас хоёр насны ангилалд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Тухайлбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдөхөд Н.Сүнгэрэл мөнгө, 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв.
Т.Чилүгэн тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлж байна.
Бусад мэдээ
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Мэдээ
“Дэлхийн нүүдэлчдийн наадам”-аас М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
Мэдээ
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.