
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын Хуульчдын холбооноос хууль, эрх зүйн чиглэлээр хийж буй цогц шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, хэлэлцүүлэхэд онцгой ач холбогдол өгч, яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр Б.Энхбаяр сайд салбартаа авч хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогоо танилцуулж, Монголын Хуульчдын холбоотой Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хуулиас давж, иргэдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг хязгаарласан журмуудыг “цэгцлэх” ажилд хүч нэмж, хамтран ажиллах боломжтойг онцолсон юм.