Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-02-05
“Парисын их дуулга”-д манай улсаас 15 жүдоч өрсөлдөнө

2026 оны анхны олон улсын цуврал тэмцээн “Парисын их дуулга” тэмцээнээр эхэлнэ.

Тэмцээн хоёрдугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохиогдоно.

Их дуулга тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид  өнөөдөр Франц улсыг зорилоо.

Манай улсаас тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй найман тамирчин оролцоно. Нийт 15 жүдоч өрсөлдөнө.  Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, М.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн нар барилдана. Харин  Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар Дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар  ажиллана.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ