Цаг агаар
Валютын ханш
Орон нутаг
2026-02-04
Төв аймгийн жендэрийн салбар хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо

Төв аймгийн жендэрийн салбар хорооны 2026 оны анхдугаар хуралдаан боллоо. 

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд:

- Жендэрийн салбар хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ажиллах журам

- Аймгийн “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2026-2027)”

Мөн аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний мэдээллийг сонслоо.

Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга бөгөөд Жендэрийн салбар хорооны дарга Л.Төмөрчөдөр ирэх оны төлөвлөлтийг төсөв батлахаас өмнө 11 сард багтаан батлуулж, салбар дундын уялдаа холбоог хангасан үр дүнд суурилсан дорвитой ажил арга, хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ