Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-02-04
ОУОХ-ны 145 дахь удаагийн чуулган Милан хотноо үргэлжилж байна

Олон Улсын олимпын хорооны 145 дахь удаагийн чуулган Итали улсын Милан хотноо болж байна.

Чуулганд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны 5 дахь ерөнхийлөгч, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар оролцож байна.

Гурав хоногийн дараа албан ёсоор “хөшиг”-өө нээх “Милан–Кортина 2026” Өвлийн Олимпын наадмын өмнө зохион байгуулагдаж буй тус чуулган нь өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлыг дүгнэх, Олимпын хөдөлгөөний стратеги, бодлогын чухал асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой.

Чуулганы үеэр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллатай уулзахын зэрэгцээ Милан хотын захиргааны ордон Палаццо Марино, мөн дэлхийд алдартай Ла Скала театрт зохион байгуулагдсан ОУОХ-ны албан ёсны хүлээн авалт, уулзалтад оролцлоо. 

 

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ