Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна

Бүх цэргийн гарамгай жанжин, Ардын хувьсгалын их удирдагч Дамдины Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Хувьсгалыг удирдагч, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, Их Жанжин Д.Сүхбаатар нь 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
1921 оны ардын хувьсгалыг манлайлан удирдаж эх орондоо тусгаар тогтнолыг авч ирсэн Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, эх оронч үзэл санааны үрээр өнөөгийн хөгжил дэвшилд тэмүүлсэн Тусгаар тогтносон Монгол Улс бий болсныг хойч үе бид мартах учиргүй билээ.
Бусад мэдээ
Мөнх хөх тэнгэрт Монгол Төрийн далбаа мандаж, Мөнх-Алдарын талбайд Монгол Төрийн дуулал эгшиглэлээ
Мэдээ
Өнөөдөр Монгол Улсын Төрийн дуулал орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Мэдээ
Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ
Мэдээ
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.