Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-02-02
Цанын аялал Алтанбулагаас эхэллээ

“Хилчин” спорт хорооны 80 жил, Монгол хүн цанаар аялсны түүхт 85 жил, МҮОХ-ны 70 жилийн ойд зориулсан цанын аялал Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоос эхэллээ.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот хүртэл зургаа хоногт 363 км зам туулах цанын аялалд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ш.Лхачинжав, цагаан олимпын наадамд тамирчин, дасгалжуулагчаар оролцож байсан Н.Сандагдорж, залуу тамирчин Н.Мөнгөнцэцэг, Н.Батбаяр зэрэг 19-82 насны гурван үеийн төлөөлөл болох нийт 12 тамирчин оролцож байна.

Цанын аялал Сүхбаатар, Дархан, Баруунхараа, Борнуур, Баянчандманийг дамжин хоёрдугаар сарын 6-нд нийслэл хотноо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бариалах ажээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ