Цаг агаар
Валютын ханш
Улс төр
8 цаг 39 мин
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирэх хаврын ээлжит чуулганаар 20 орчим хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр хуулийн төслүүдэд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл багтаж байгаа бөгөөд тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг төрийн байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллага, сонирхогч иргэдийг оролцуулан зохион байгууллаа.

Монгол Улсын хувьд 2002, 2016, 2023 онуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж, мөрдүүлсэн хэдий ч шүгэл үлээгч /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна.

Үүний нэг жишээ нь улсын хөгжлийг хойш татаж байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн тухайн иргэнийг хамгаалах эрх зүйн орчныг тодорхой болгох асуудал нэн чухал байна.

Тиймээс тухайн хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын сайн туршлагаас санаа авч, олон талын эрдэмтэн судлаач, хуульчдын бүрэлдэхүүнтэй Ажлыг хэсэг байгуулагдаж, судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсныг дурдлаа.

Мөн хэлэлцүүлгийн хүрээнд хуулийн төслийг илүү боловсронгуй болгоход анхаарах асуудлууд дээр оролцогчдын байр суурь, саналыг сонсон иргэдийн эрх ашигт нийцсэн, чанартай хууль болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ