Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-01-20
Монгол Улсын баг Heyball-ын багийн дэлхийн цомд түрүүлэв

Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн нэгдүгээр сарын 14-18-ны өдрүүдэд болсон бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртэж, анхдугаар тэмцээний аварга болов.

Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц багтсан байна. Онцолбол, тус багийн анхлагч Э.Тэмүүжин нь Монгол Улсаас heyball-ын спортоос төрсөн анхны Ази тивийн аварга бөгөөд өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний ДАШТ-ээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртэж байв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ