БНХАУ-ын "INSPUR" компанитай хамтран шатахууны автомат хяналтын систем нэвтрүүлнэ
Энэ үеэр шатахууны нөөц үлдэгдлийн автомат хяналтын системийн техник технологи туршлагыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монгол Улсад 3-6 сарын хэрэглээний нөөц хадгалах агуулах барихад хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.
БНХАУ-ын "INSPUR" групп нь мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх компани бөгөөд үйлчилгээ, бүтээгдэхүүнээ дэлхий даяар нийлүүлдэг байна. Мөн үлэмж өгөгдөл болон үүлэн технологийн үйлчилгээний томоохон нийлүүлэгч юм.
Харин одоогийн байдлаар манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1800 гаруй шатахуун түгээх станц, 90 гаруй агуулахын дийлэнх нь бүрэн автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй бөгөөд нөөц үлдэгдлийг хянах, нөөцийг бодитоор гаргах нь хязгаарлагдмал байна.
Тиймээс ШТС-уудын үлдэгдэл нөөцийг хянах, нөөцийн мэдээллийг бодитоор гаргахын тулд цахим автомат систем зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
Бусад мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө
Мэдээ
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна
Мэдээ
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа
Мэдээ
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.