Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв

Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдөв.
Тэмцээний 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ.
Ийнхүү Япон улсад болсон тус тэмцээнээс Монголын пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн гурван тамирчин алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.