Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-01-16
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны нэгдүгээр сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна.

Хур тунадас: Нэгдүгээр сарын 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нэгдүгээр сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Нэгдүгээр сарын 16-21-нд хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор 36-41 хэм, бусад хэсгээр 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ