ОУХМ Т.Түвшинтулга зодог тайллаа

2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий V байрын шагналт, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальтан, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэлтэй, Улсын 6 удаагийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүлж, зодог тайллаа.

Тэрбээр 2025 онд УАШТ болон дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээнд түрүүлж байжээ.
ОУХМ Т.Түвшинтулга Ази тивийн хийгээд ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон 61 кг-ын шилдэг тамирчдын нэг билээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.