Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2026-01-09
Хөвсгөл аймгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн талаар иргэдэд танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар албаны хүмүүсийн хамт 2026 оны нэгдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.

Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хөвсгөл аймгийг зорих гадаад, дотоод жуулчдын хамгийн ихээр зорчдог Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлд 189 км хатуу хучилттай автозам барих зардлыг 2027 оны төсөвт тусгаж, “Найрамдал-2” зуслангийн газрын асуудлыг шийдвэрлэж, холбогдох төсвийг мөн тусгахаар болсон байна. 

Тодруулбал, 

-Хөвсгөл аймагт 15.4 км үерийн хамгаалалтын далан барих зардлыг 

-Цагааннуур сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын зураг, төсвийг шинэчилнэ 

-Арбулаг сумын ЕБС-ийн спорт заалны ашиглалтад оруулахад шаардагдах 474 сая төгрөгийн төсвийг 

-Хөвсгөл аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”-ийн барилгын болон Мөрөн сумын шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн сургуулийн барилга барих төсвийг 2027 оны төсөвт тусгахаар болсон байна. 

Мөн олон жил үргэлжилж байгаа сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын газар, төсвийн асуудлыг шийдвэрлэхээр болсныг Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Хөвсгөл аймгийн иргэдэд танилцууллаа.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ