Цаг агаар
Валютын ханш
Спорт
2026-01-09
Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны III гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ

МУГТ Э.Халиунболд “Дакар Ралли-2026” уралдааны гуравдугаар гараанд уралдаж “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.

Авто болон мото спортын олимп гэгддэг “Дакар ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тавд бичигдэж байгаагүй юм.

Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази хүн болж байна.

Саудын Араб Улсын элсэн цөлд болж байгаа “Дакар Ралли”-д Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орноо төлөөлөн уралдаж байна.

Одоо "Этап-6" гараа нь 589 км байх юм.

Уралдааны замын эхний гараа 326 км байна.

Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой. Харин 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхан байх бөгөөд Хайл хотоос Рияад хотын хооронд уралдана. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ