Цаг агаар
Валютын ханш
Улс төр
2026-01-06
Хаврын чуулганаар эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы2025.12.31-ний нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх буюу 62.5 хувийн саналаар дэмжлээ.

Хаврын чуулганы хугацаанд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хийх зэрэг 44 асуудлыг тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Хаврын ээлжит чуулганаар нийт 27 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Үүнд, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл зэрэг анхдагч хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тусгажээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ