Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2026-01-05
Нэгдүгээр сарын 9-12-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна

2026 оны нэгдүгээр сарын 5-14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 9-12-нд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

Хур тунадас: 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав нутгаар,  07-нд Хангайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08, 09-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 07, 08-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23....-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 08, 09-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн, 09-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ