“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” арга хэмжээ үргэлжилж байна
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Улаанбаатар хотод задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын тус талбайд хүүхэд багачуудад зориулсан цасан уул, чарганы бүс, иргэд амрах тохилог орчин, халуун ундаа, үйлчилгээний цэгүүд, бүрэн гэрэлтүүлэгтэй чөлөөт цагийн талбайг цогцоор нь шийдсэн юм.
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төсөл нь:
- Хүүхэд, залуусын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих;
- Дэлгэцийн хэт хамаарлыг бууруулах эерэг орчин бүрдүүлэх;
- Хотын төвд гэр бүлээрээ амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх;
- Төв цэнгэлдэх хүрээлэнг улирлын турш ашиглагдах олон нийтийн орон зай болгон хөгжүүлэх бодлогын чухал хэсэг болж байна.






Бусад мэдээ
Мөнх хөх тэнгэрт Монгол Төрийн далбаа мандаж, Мөнх-Алдарын талбайд Монгол Төрийн дуулал эгшиглэлээ
Мэдээ
Өнөөдөр Монгол Улсын Төрийн дуулал орон даяар нэгэн зэрэг эгшиглэнэ
Мэдээ
Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ
Мэдээ
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.