Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулна

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа.
Энэ удаагийн тооллогод төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 орчим байгууллагын хөрөнгө хамрагдах бөгөөд үүний 5500 нь аймаг, нийслэлийн өмчит байгууллага байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогод шаардагдах зардлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон аймаг, нийслэлийн ерөнхийлөн захирагчид 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг байна.
Бусад мэдээ
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийлжээ
Мэдээ
Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
Мэдээ
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Мэдээ
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.