Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-12-30
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2025 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2026 оны нэгдүгээр сарын 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Хур тунадас: 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нэгдүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 6-ны өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 30, 31-нд Яармаг-Сонгины орчмоор 28-33 хэм, бусад хэсгээр 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн, 1-р сарын 1-нээс хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ