Цаг агаар
Валютын ханш
Спорт
2025-12-26
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монголын 3 тамирчин оролцохоор бэлтгэж байна

"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд Монгол Улсаас цанын төрөлд гурван тамирчин оролцох боломжтой байна.

Тухайлбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж нар уралдах бол суугаа цанын спринт зайд А.Сэлэнгэ өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцох Монгол цаначин болох бөгөөд Ц.Дашдорж паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Харин А.Сэлэнгэ паралимпын наадамд оролцох Монголын анхны эмэгтэй тамирчин болох юм. Түүний хувьд энэ онд Япон улсад болсон Азийн цомоос хүрэл медаль хүртсэн билээ.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ