Цаг агаар
Валютын ханш
Засгийн газар
2025-12-25
Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

Засгийн газрын хуралдаанаар "Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. 

Аварга малчны шалгуур үзүүлэлтэд нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, төлсөн татварын хэмжээ, үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлсэн болон тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлсэн байдлыг голлох үзүүлэлт болгож, 2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг улсын аварга малчин өрх шалгаруулахаар болжээ.

1962 оноос Улсын аварга малчин шалгаруулж эхэлжээ. Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажилласан, мал сүргийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлж, нутаг орон, хамт олондоо үлгэр дуурайл болсон малчдын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах зорилготой шагнал юм.

Сүүлийн гурван жилийн хугацаанд улсын аварга малчинд нэр дэвшигчид 160 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийт 30.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлжээ. Мөн мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ