Ойн газрын захиалгаар ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ой судлалын салбарын хийж гүйцэтгэсэн "Хуш модны самрын идээ, ясны гарцын судалгааны сүүлийн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг ойн дагалт баялаг түүж бэлтгэх, хамгаалах ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй 20 ААН-ийн төлөөллүүдийн хамтаар хэлэлцэв.
Хээрийн судалгааг ажлын даалгаврын дагуу судалгааны дээж талбай байгуулан 9 аймгийн 12 сумын нутгийн хушин ой бүхий ойн санд судалгаа хийхэд хуш модны самрын идээ 33.08 хувь, яс хальс 66.62 хувь нийт 2022-2025 онуудын дундаж үзүүлэлтээр самрын идээ 33.6 хувь, яс хальс 66.3% байна гэсэн үр дүнг танилцуулж цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
Цаашид судалгааны үр дүнг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна.