Цаг агаар
Валютын ханш
Байгаль орчин
2025-12-22
Арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2025 оны арванхоёрдугаар сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгорооор, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд нутгийн зарим газраар, 23, 24, 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 28-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 28-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ