Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2025-12-22
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” багийг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын цахим спортын салбарт тэргүүлэх байр суурь эзэлж, олон улсын тэмцээнд бахдам амжилттай оролцож буй Монгол бахархал болсон “The MongolZ” баг нь ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг боллоо. “The MongolZ” баг нь зөвхөн цахим спортын амжилтаар зогсохгүй, дэвшилтэт технологи, цахим орчны давуу талыг ашиглан эх орноо, Монгол үндэстнийг бүтээлч хэлбэрээр сурталчлан таниулж, олон улсын залуу үеийн соёл, спортын орон зайд Монгол Улсын эерэг, шинэлэг дүр төрхийг цогцлоож байгаагаараа онцлог юм.

“The MongolZ” баг Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв соёл, түүх, хэл, ахуйг орчин үеийн цахим спорт, дижитал контент, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан гадаад улсад сурталчлан таниулах, мөн Монгол Улс болон бусад улсын соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ